Хайх үгээ бичээд Enter дараарай
Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн эрх зүйн байдлыг нь илэрхийлэх зорилгоор итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэлийн лого, таних тэмдгийг MNAS P 704 /үзэх/ журмын дагуу олгож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг.
Итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн ТҮБ-д олгогдох таних тэмдэг нь итгэмжлэлийн бэлгэ тэмдэг, бүртгэлийн дугаар, холбогдох стандартын тэмдэглэгээнээс бүрдэнэ.
MNAS Таних тэмдэг
Итгэмжлэлийн таних тэмдгийн эзэмшигч нь итгэмжлэлийн байгууллага байх ба итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага түүнийг зөвхөн итгэмжлэгдсэн үйл ажиллагааны хүрээнд, хүчинтэй хугацаанд хэрэглэх эрхтэй.
Итгэмжлэлийн таних тэмдгийг итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага нь өөрийн үр дүн, дотоод баримт бичиг, сурталчилгааны материал, электрон баримт бичиг, вэбсайт дээр хэрэглэж болно.
Итгэмжлэлийг түдгэлзүүлсэн, цуцалсан, гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд итгэмжлэлийн таних тэмдэг хэрэглэхийг хориглоно.
Үндэсний итгэмжлэлийн төв (MNAS) нь 2012 оноос Олон улсын Лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-ын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт сорилт, шалгалт тохируулгын лаборатори, хяналтын байгууллагын итгэмжлэлийн төрлөөр, 2016 оноос Олон улсын Итгэмжлэлийн форум (IAF)-ын харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд бүтээгдэхүүн ба менежментийн тогтолцоо (чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал)-ны баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн төрлөөр тус тус нэгдсэн бүс нутаг (APAC-Ази Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага), олон улс (ILAC, IAF)-ын байгууллагуудын жинхэнэ гишүүн байгууллага болно.
MNAS нь бүс нутаг, олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудын гишүүнчлэл ба нэгдэн орсон хэлэлцээрээр хүлээсэн үүргийн дагуу АРАС-СОМ-002 “АРАС-ын бэлгэ тэмдэг хэрэглэх тухай” баримт бичгийг үндэслэн дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:
Иймээс АРАС-ын бэлгэ тэмдгийг итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага нь хэрэглэсэн, хэрэглэж байгаа нөхцөл, тохиолдлын талаархи мэдээллийг Үндэсний итгэмжлэлийн төвийн info@mnas.gov.mn цахим хаягаар 2024 оны 06 сарын 30-ны дотор ирүүлэхийг үүгээр мэдэгдэж байна.
АРАС-СОМ-002 “АРАС-ын бэлэг тэмдэг хэрэглэх тухай” заавар мэдээллийг энд дарж авна уу.
Монгол Улсын Засгийн газар нь үндэсний итгэмжлэлийн байгууллага (MNAS)-аар дамжуулан IAF (International accreditation forum-Олон улсын итгэмжлэлийн форум) MLA (Multilateral recognition arrangement-Олон талт хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (IAF MLA)) -ийн тэмдгийг хэрэглэх лицензийг авсан.
Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага нь тус төв (ҮИТ)-д хандан хүсэлт гаргаж, “IAF MLA тэмдэг хэрэглэх тухай” гэрээ байгуулах замаар IAF MLA-ын тэмдгийг MNAS-ын итгэмжлэлийн таних тэмдгийн хамт хэрэглэх боломжтой.
IAF MLA Бэлгэ тэмдэг
Монгол Улсын Засгийн газар нь үндэсний итгэмжлэлийн байгууллага (MNAS)-аар дамжуулан ILAC (International Laboratory Accreditation Cooperation-Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага) MRA (Mutual Recognition Arrangement-Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ILAC MRA)) -ийн тэмдгийг хэрэглэх лицензийг авсан.
Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн сорилт, хэмжлийн лабораториуд нь тус төв (ҮИТ)-т хандан ILAC-ийн ХХЗХ-ийн тэмдгийг MNAS-ын итгэмжлэлийн таних тэмдгийн хамт хэрэглэх боломжтой.
ILAC MRA Бэлгэ тэмдэг
IAF MLA тэмдэг хэрэглэж буй байгууллагын жагсаалт
№ | ТҮБ-ын нэр | Гэрээ байгуулсан огноо | Гэрээний дугаар | Гэрээ хүчинтэй эсэх |
1 | "Эс Эф Си Эс" ХХК | 2019-04-01 | IAF /06-01 | + |
2 | Стандарт, хэмжил зүйн газрын БТБГ | 2019-05-01 | IAF /06-02 | + |
3 | "Монсертф" ХХК | 2019-10-01 | IAF /06-03 | - |
ILAC MRA тэмдэг хэрэглэж буй байгууллагын жагсаалт
№ | ТҮБ-ын нэр | Гэрээ байгуулсан огноо | Гэрээний дугаар | Гэрээ хүчинтэй эсэх |
1 | Ашигт малтмал газрын тосны газар | 2016-04-08 | ILAC Д/06-24 | - |
2 | Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лаборатори | 2016-04-08 | ILAC Д/05-25 | - |
3 | "Ханлаб" ХХК | 2016-09-24 | ILAC ИТХХ 0622 | - |
4 | "Ар Си инспекшн Азия Ассайрс" ХХК | 2017-09-19 | ILAC Д/06-52 | + |
5 | "Эрдэнэт үйлдэр" ТӨҮГ | 2017-12-08 | ILAC Д/01 | + |
6 | Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэн | |||
7 | "Монголын алт" ХХК | |||
8 | "Хар мөрөн импекс" ХХК |